Rebeauty

2026-05-29

Каннам давхрааны мэс засал: Нүүрний зохицлыг бодолцон, төрөлхийн мэт шугамыг загварчлах нь

Орчин үед гоо зүйн нөлөөллийг маш ихээр чухалчлах болсон. Хүний харилцаа, нийгмийн амьдралд сайн анхны сэтгэгдэл, сайхан гадаад төрх нь давуу тал болдог. Тиймээс ч гадаад төрхөө арчлах арга барилд анхаарал хандуулах хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Ялангуяа гадаад төрхтэйгээ холбоотой асуудлаа шийдэж, өөрийн дүр төрхөө өөрчлөхийг хүсэж буй хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд нүдэндээ анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог. Нүд нь

Каннам давхрааны мэс засал: Нүүрний зохицлыг бодолцон, төрөлхийн мэт шугамыг загварчлах нь

Орчин үед гоо зүйн нөлөөллийг

маш ихээр чухалчлах болсон.

Хүний харилцаа, нийгмийн амьдралд сайн анхны сэтгэгдэл,

сайхан гадаад төрх нь давуу тал болдог.

Тиймээс ч гадаад төрхөө арчлах арга барилд

анхаарал хандуулах хүмүүс улам бүр нэмэгдсээр байна.

Ялангуяа гадаад төрхтэйгээ холбоотой

асуудлаа шийдэж, өөрийн дүр төрхөө өөрчлөхийг хүсэж буй

хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд нүдэндээ

анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог.

Нүд нь анхны сэтгэгдлийг тодорхойлоход чухал үүрэг

гүйцэтгэдэг бөгөөд жижиг нүд, давхраагүй нүд нь

харьцангуй ядарсан эсвэл

бүгчим, уйтгартай сэтгэгдэл төрүүлдэг.

Заримдаа энэхүү асуудлаа шийдэхийн тулд

нүүр будалтаар нүдээ том,

тод харагдуулж, бусдад таатай

сэтгэгдэл төрүүлэхүйц дүр төрхтэй болохыг хичээдэг.

Гэвч энэ нь төрөлхийн нүдний хэлбэр биш тул

эцсийн дүндээ хязгаарлагдмал байдаг.

Тиймээс энэхүү асуудлыг шийдэж, өөрчлөлт хийхэд тусалдаг

зүйл бол Каннам давхрааны мэс засал юм.

Давхраа хийлгэх нь нүдэнд өөрчлөлт оруулах

хамгийн түгээмэл бөгөөд төлөөлөл болсон аргуудын нэг билээ.

Тиймээс хаана ч, хэн ч амархан бөгөөд

хялбархан хийлгэж болох гоо сайхны мэс засал гэж

боддог хүмүүс цөөнгүй байдаг.

Гэвч хүн бүрийн нүдний хэлбэр,

арьсны зузаан, өөхний хэмжээ зэргээс хамааран

хийгдэх зүсэлтийн арга нь өөр өөр байдаг.

Каннам давхрааны мэс засал нь зүгээр л нэг тод

шугам гаргаж, нүдийг томруулах

өөрчлөлт хийх бус, юуны өмнө нүүрний

зохицлыг бодолцон, тухайн хүнд

тохирсон аргыг сонгох нь чухал байдаг.

Хэдийгээр түгээмэл хийгддэг мэс заслын нэг боловч

тэр хэрээрээ сэтгэл ханамжтай үр дүнд хүрэхийн тулд

эмч нарын ур чадвар, туршлага маш чухал бөгөөд

нарийн нягтлан сонгох хэрэгтэй гэсэн үг юм.

Хэрэв тэгж чадахгүй бол нүүрний бусад хэсэгтэй

зохицохгүй байх зэргээр сэтгэл дундуур

үр дүнтэй нүүр тулах болно.

Ялангуяа маш нимгэн арьстай,

эмзэг нүд нь зүсэлтээс болж гэмтэж,

үлдсэн сорви, мөрнөөсөө болоод дахин өөр

асуудалтай тулгарч болзошгүй байдаг.

Тиймээс Каннам давхрааны мэс засал хийлгэхийн өмнө

зүсэлтийн ямар ямар аргууд

байдаг талаар судалж, эмчтэйгээ хангалттай

зөвлөлдсөний үндсэн дээр эмчилгээний төлөвлөгөөгөө

гаргахыг манай эмнэлгээс зөвлөж байна.

Давхрааны мэс заслыг ерөнхийд нь хоёр аргад

хуваан авч үзэж болно.

Эдгэрэлт хурдан, зүсэлт хийдэггүй

байгалийн наалдацтай арга (утас сүвлэх арга) болон арьсанд зүсэлт

хийдэг зүсэлттэй арга гэж хувааж болно.

Юуны өмнө байгалийн наалдацтай арга нь сорви, хаван багатай тул

хурдан эдгэрдэг нь хамгийн том давуу тал юм.

Зүсэлт хийхгүйгээр, зөвхөн нарийн зүү орох төдий

нүх гаргаж, оёдлын утас ашиглан арьсны эд,

булчин, зовхины мөгөөрсөн эдийг холбож боодог давхрааны мэс засал юм.

Нүүрний хэлбэр болон нүдний хэлбэрт тохируулан загварчилж,

давхрааны шугамыг тодорхойлж өгдөг.

Нарийн нүх гаргадаг тул шаардлагатай бол

илүүдэл өөхний зарим хэсгийг ч мөн авч болдог.

Гэхдээ нүдний өөхний хэмжээ болон арьсны сулралаас

хамааран нүх гаргах цэгийг тодорхойлохдоо

эмчтэйгээ сайтар зөвлөлдөх нь чухал байдаг.

Оёдлын утасны зангилааг тухайн хүнд тохируулан сонгодог бөгөөд

манай эмнэлэгт давхар бэхэлгээт оёдлын аргыг хэрэглэдэг тул

зүсэлт хийгээгүйгээс болж давхраа тавигдах

вий гэж санаа зовох шаардлагагүй юм.

Дараагийн Каннам давхрааны мэс засал бол утас сүвлэх арга юм.

Утас сүвлэх арга нь дотроо дахин хоёр хуваагддаг.

Нарийн зүсэлт хийдэг хэсэгчилсэн зүсэлт болон

бүрэн зүсэлт хийдэг зүсэлттэй арга гэж байдаг.

Хэсэгчилсэн зүсэлтийн хувьд 5мм-ээс бага хэмжээгээр нарийн

зүсэлт хийдэг бөгөөд зовхины өөх ихтэй,

зузаан зовхитой хүмүүс хийлгэдэг гэдгээрээ танигдсан.

Гэхдээ зовхи нь сул, арьс нь унжсан,

нойрмог мэт харагддаг нүдтэй хүмүүст ч мөн тохиромжтой

давхрааны аргуудын нэг гэж хэлж болно.

Нүдний хэлбэр засах мэс заслыг давхраатай хавсарч хийснээр

тод нүдтэй болгох ба нарийн зүсэлтээр

байгалийн наалдац үүсдэг тул сорвины талаарх

санаа зовнилоо ч мөн багасгах боломжтой.

Нүдний хэлбэр засахын зэрэгцээ зузаан зовхины

өөхийг авч хийх боломжтой нь

хэсэгчилсэн утас сүвлэх аргын давуу тал юм.

Сүүлийн Каннам давхрааны мэс засал болох зүсэлттэй арга нь

нүдний гоо сайхны мэс заслын хамгийн түгээмэл арга юм.

Сүүлийн үед төрөлхийн мэт байдал болон хурдан эдгэрэлтийг чухалчлах болсон тул

төдийлөн их сонгогддоггүй арга хэдий ч,

зовхины булчин болон өөх ихтэй,

маш зузаан бөгөөд арьс нь унжиж бүгчим харагддаг нүдтэй тохиолдолд

зүсэлттэй аргыг сонгон хийдэг.

Давхрааны шугамыг загварчилж, тэрхүү шугамын дагуу

зүсэлт хийн өөхийг авч,

унжсан арьс болон булчинг засаж өгдөг.

Арьс хэт их унжсан бол зарим хэсгийг нь зүсэж авснаар

тод бөгөөд цэвэрхэн шугамтай давхрааг бий болгодог.

Нүдний булчингийн сулрал (птоз), нойрмог нүд, сэтэлгээ болон нүдний хэлбэр засах

шаардлагатай тохиолдолд тохиромжтой нүдний мэс заслын арга юм.

Гэхдээ байгалийн наалдац эсвэл хэсэгчилсэн зүсэлтийн аргыг бодвол

бүрэн эдгэрэх хугацаа арай урт байдаг.

Мөн нүдний гоо сайхны мэс засалд хамгийн чухал зүйл бол

ямар давхрааны шугамыг

сонгож мэс засал хийлгэх вэ гэдэг асуудал юм.

Нүүрний хэлбэр, нүдний цөцгий, хөмсөг зэрэгтэй зохицуулан

тухайн хүнд тохирох давхрааны

шугамыг загварчлан хийдэг.

Нүдний дотор талаас шугам эхэлж

гадагшлах тусам өргөсдөг шугам бөгөөд

Ази хүмүүст хамгийн тохиромжтой, түгээмэл,

монгол хуниас ихгүй үед хэрэглэдэг Ин-лайн (In-line),

Нүдний гадна талаас жигд шугам эхэлж

тод бөгөөд цэлгэр мэдрэмж төрүүлдэг Аут-лайн (Out-line),

Ин-лайн болон Аут-лайн хоёрын дундын хэлбэр бөгөөд

нүдний хэлбэрээс үл хамааран хүн бүрт сайхан зохицдог тул

илүү их сонгогддог Ин-аут лайн (In-out line) зэрэг нь давхрааны

хамгийн төлөөлөл болсон шугамууд юм.

Каннам давхрааны мэс заслын Виверс (Weverse) эмнэлэгт

тухайн хүнд илүү тохирох нүдний мэс заслыг хийхийн тулд

нүүрний харьцаа болон ерөнхий дүр төрхийг бодолцон

Хагас аут-лайн (Semi-out line) давхрааг ч мөн хийдэг.

Энэ нь Ин-аут болон Аут-лайн хоёрын дунд ордог бөгөөд

төрөлхийн мэт атлаа ганган нүдний шугамыг бий болгодог.

Давхраа нь хувь хүний нүүрний хэлбэр, нүд болон хөмсөг хоорондын зай,

нүдний хэлбэр, хөмсөг хоорондын зай, монгол хуниас зэргээс хамааран

тус бүрдээ тохирох шугамтай байдаг гэж хэлж болно.

Тиймээс манай эмнэлэгт нүдний мэс заслын өмнө эмчийн

үзлэг болон 1:1 зөвлөгөөгөөр дамжуулан эмчилгээний төлөвлөгөө гаргаж,

тухайн хүнд тохирсон загварчлалыг хийж байна.

Түүнчлэн мэс заслын үед эерэг даралтын агааржуулалтын системийг

суурилуулсан ариутгасан мэс заслын өрөөтэй бөгөөд

хамгийн том хүндрэл болох арьс татагдах,

хэлбэр алдагдахын шалтгаан болдог халдвараас

бүрэн сэргийлж, аюулгүй эмчилгээг явуулж байна.

Эмчилгээний дараах гам, арчилгааг ч мөн

нарийн чанд хийж гүйцэтгэдэг тул сэтгэл ханамж өндөртэй

үр дүнг хамтдаа харах боломжтой юм.

Өөрийн гоо сайхны төлөөх өөрчлөлтийг

орчин үеийн чиг хандлагад нийцсэн мэс заслын аргаар, Виверс эмнэлгийн

эмч нарын тусламжтайгаар мэдрэхийг хүсэж байна.

Хэзээ ч хамаагүй сонирхсон зүйл байвал

эргэлзэлгүй холбогдох эсвэл манай эмнэлэгт хүрэлцэн ирээрэй :)

Like