Rebeauty

2026-05-29

Шим Жон Хван эмчийн зөвлөж буй нүдний давтан хагалгааны аргууд!

Сайн байцгаана уу~! your beauty universe! 위버스 (Weverse) гоо сайхны эмнэлэг байна :) ❤ Өнөөдөр Шим Жон Хван эмч маань нүдний давтан хагалгааны аргуудын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Эхний хагалгаатай адил зүсэлттэй болон зүсэлтгүй аргууд байж болно. 'Өмнөх хагалгаагаа зүсэлттэй хийлгэсэн юм чинь давтан хагалгаагаа ч бас зүсэлттэй хийлгэх ёстой байх' гэж энгийнээр бодож болох ч үнэндээ өмнөх хагалгааны арга болон давтан хагалгааны арга нь...

Шим Жон Хван эмчийн зөвлөж буй нүдний давтан хагалгааны аргууд!

Сайн байцгаана уу~!

your beauty universe! 위버스 (Weverse) гоо сайхны эмнэлэг байна :) ❤

Өнөөдөр Шим Жон Хван эмч маань нүдний давтан хагалгааны

аргуудын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Эхний хагалгаатай адил зүсэлттэй болон зүсэлтгүй аргууд байж болно.

'Өмнөх хагалгаагаа зүсэлттэй хийлгэсэн юм чинь давтан хагалгаагаа ч бас зүсэлттэй хийлгэх ёстой байх' гэж энгийнээр бодож болох ч

үнэндээ өмнөх хагалгааны арга болон давтан хагалгааны арга нь хоорондоо төдийлөн хамааралгүй байдаг.

Хамгийн чухал зүйл бол одоогийн нүдний байдал болон үйлчлүүлэгчийн хүсэж буй давхрааны хэлбэр юм.

[Зүсэлтгүй аргаар хийх боломжтой тохиолдлууд]

(1) Давхрааны шугамыг өндөрлөх хүсэлтэй үед

Арьс нимгэн, унжилтгүй бөгөөд одоогийнхоос илүү өндөр давхраатай болохыг хүсвэл зүсэлтгүй аргаар хийх боломжтой.

(2) Давхрааны тэгш бус хэм

Зүсэлтгүй аргаар хийх боломжтой нүдний хувьд зөвхөн өндөр талынх нь шугамтай ижил түвшинд тааруулахыг хүсвэл зүсэлтгүй аргаар бүрэн боломжтой.

Дээрх тохиолдолд өмнө нь зүсэлттэй аргаар хагалгаанд орсон байсан ч зүсэлтгүй аргаар давтан хагалгаа хийх боломжтой байдаг.

[Зүсэлттэй аргаар хийх шаардлагатай тохиолдлууд]

(1) Давхрааны шугамыг намсгах хүсэлтэй үед

Өмнөх давхрааны шугамыг задалж арилгах шаардлагатай байдаг тул зүсэлтгүй аргаар хийх боломжгүй юм.

Хүчтэй бэхэлгээг задлах эсвэл сорви ихтэйгээс үүдэн сорвио арилгахыг хүссэн тохиолдолд ч мөн адил зүсэлттэй аргаар хийгдэнэ.

(2) Арьс унжсан тохиолдолд

Зүсэлтгүй аргаар давхрааны шугамыг өндөрлөхөд хязгаарлагдмал байдаг.

Арьс хэт их унжиж, өмнөх давхрааг давж унжиж байвал унжсан арьсыг тайрч авах шаардлагатай.

(3) Арьс зузаан тохиолдолд

Арьс зузаан байснаас болж давхраа задарсан бол зүсэлттэй аргаар илүү бат бөх давхрааг үүсгэх хэрэгтэй.

(4) Давхрааны тэгш бус хэм

Өндөр шугамтай талдаа тааруулахыг хүсвэл зүсэлтгүй аргаар хийх боломжтой байсан ч, намхан шугамтай тал нь илүү таалагдаж байвал зүсэлттэй аргаар хийх шаардлагатай.

(5) Нүдний булчин чангалах

Нүд нээх булчингийн хүчний тэгш бус хэм ихтэй, эсвэл нүд нээх хүч нь өөрөө сул байгаа тохиолдолд

зүсэлттэй аргаар нүд нээх булчинг найдвартай засаж өгөх шаардлагатай.

Үйлчлүүлэгч бүрийн хүсэж буй үр дүн болон нүдний байдал өөр өөр байдаг тул нарийвчилсан мэдээллийг мэргэжлийн эмчтэй

цогцоор нь зөвлөлдсөний үндсэн дээр үзэсгэлэнтэй сайхан нүдтэй болоорой гэж хүсэж байна.

Дараагийн удаад ч мөн илүү хэрэгтэй мэдээлэлтэйгээр уулзацгаая.

Баярлалаа.

❤ Нэмэлт асууж тодруулах зүйл байвал?

❤ Гоо сайхны мэс заслын талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл?

Like