Rebeauty

2026-05-29

Өвчтөнүүд нүдний давтан хагалгаанд орох болдог гол шалтгаан нь юу вэ?!

#Нүдний_давтан_хагалгаа #Давхраа #Шугам_буулгах #Байгалийн_наалдац #Арьсны_гүн_наалдац #Weverse #Пак_Сон_Хи #Шим_Жон_Хван #Урд_сэтэлгээ #Хойд_сэтэлгээ #Урд_дээд_сэтэлгээ #Хойд_доод_сэтэлгээ #Дээд_зовхи #Өөх_шилжүүлэн_суулгах #Каннам_нүдний_давтан_хагалгаа #Каннам_нүдний_мэс_засал Сайн байцгаана уу.💖Weverse гоо сайхны эмнэлгийн эрхлэгч эмч Пак Сон байна. 💖Өнөөдрийн бичлэгээр нүдний давтан хагалгаанд орох болдог шалтгаануудын талаар ярилцах болно. Анхны нүдний хагалгааны дараа бүтэлгүйтсэн гэж бод

Өвчтөнүүд нүдний давтан хагалгаанд орох болдог гол шалтгаан нь юу вэ?!

#Нүдний_давтан_хагалгаа #Давхраа #Шугам_буулгах #Байгалийн_наалдац #Арьсны_гүн_наалдац #Weverse #Пак_Сон_Хи #Шим_Жон_Хван #Урд_сэтэлгээ #Хойд_сэтэлгээ #Урд_дээд_сэтэлгээ #Хойд_доод_сэтэлгээ #Дээд_зовхи #Өөх_шилжүүлэн_суулгах #Каннам_нүдний_давтан_хагалгаа #Каннам_нүдний_мэс_засал

Сайн байцгаана уу.

💖Weverse гоо сайхны эмнэлгийн эрхлэгч эмч Пак Сон байна. 💖

Өнөөдрийн бичлэгээр нүдний давтан хагалгаанд орох болдог шалтгаануудын талаар ярилцах болно.

Анхны нүдний хагалгааны дараа бүтэлгүйтсэн гэж бодох шалтгаан юу байж болох вэ?

Уг нь хагалгаа гэдэг бол нэг хийлгэхэд зөвхөн зардал гэлтгүй цаг хугацаа, хүчин чармайлт их шаарддаг шүү дээ.

Хаван бууж, төрөлхийн мэт байгалийн болох хүртэл дор хаяж 6 сар хүлээх шаардлагатай болдог бөгөөд

хагалгааг нэг л удаа хийлгээд дуусгах нь хамгийн сайн байдаг.

Гэвч аргагүйн эрхэнд давтан хагалгаа хийлгэх талаар бодох шаардлагатай тохиолдлууд гардаг.

Хамгийн түгээмэл тохиолдол нь давхраа тавигдах (оёдол тайлагдах) болон давхраа хүссэн хэмжээгээр гоё болоогүй үед байдаг.

Гоё болоогүй гэдэгт тэгш хэмгүй байх, хэт зузаан шугамтай болох, хиймэл харагдах гэх мэт багтах бөгөөд

зөвхөн хэлбэр дүрсээс гадна нүд нь өөрт нь хэтэрхий тухгүй байх үед давтан хагалгаа хийлгэхээр шийддэг хүмүүс ч бий.

Давхраа тавигдах (оёдол тайлагдах) шалтгаан юу вэ?

Хүний нүд бүр өөр өөр хэлбэртэй байдаг шиг давхраа тавигдах шалтгаан ч маш олон янз байдаг.

Оёдолтой (булах) аргаар хийсэн давхраа хэт жижиг байсан ч тавигдах магадлалтай, хэт том байсан ч тавигдаж болно.

Зүсэлттэй аргын хувьд өөх ихтэй, зузаан арьс үлдсэнээс болж тавигдаж болох бөгөөд

бэхэлгээ суларснаас болж тавигдах нь ч бий.

Дээд зовхи нимгэн бөгөөд хонхорхой нүдний давхраа сул харагдаж, амархан тавигддаг ба нүдээ нээх булчингийн хүч сул байх үед ч тавигдах эрсдэлтэй.

Зүсэлттэй аргаар хийлгэсэн ч тавигдах тохиолдол байдаг, энэ нь ямар шалтгаантай вэ?

Зүсэлттэй аргаар хагалгаанд орсон хүмүүсийн хувьд, анхнаасаа оёдолтой аргаар давхраа сайн тогтохгүй эсвэл

амархан тавигдах магадлалтай нүд гэж үзээд зүсэлттэй аргыг сонгосон байх магадлал өндөр байдаг.

Зүгээр л мэс заслын хувьд бэхэлгээ сул, наалдац сайн үүсээгүйгээс болж тавигдсан байж болох ч,

тухайн хүний зовхины бүтцийн онцлогоос шалтгаалан дээд зовхинд эзэлхүүн байхгүй, нүдээ нээх хүч сул байгаагаас болж тавигдах тохиолдол ч байдаг.

Тэгш хэмгүй болсон тохиолдолд хагалгааг буруу хийснээс болж тэгш хэмгүй болдог уу?

Бидний хоёр нүд яг ижилхэн байдаггүй гэдгийг бүгд мэднэ шүү дээ.

Гэвч хагалгаанд орохоос өмнө үүнийг төдийлөн анзаарахгүй явах нь элбэг байдаг.

Хагалгааны дараа ч нүд болон нүдний эргэн тойрон дахь яс, нүдний алимны хэлбэр өөрчлөгдөөгүй байдаг тул хоёр нүдний ялгаа хэвээр үлддэг.

Гэхдээ нүдээ нээх үед харагдах давхрааны хэмжээ хоёр талдаа ижил төстэй байвал энэ нь ноцтой тэгш хэмгүй мэт харагдахгүй.

Тиймээс хагалгаа хийхдээ нүдний төрөлхийн хэлбэрийг өөрчлөх гэж хичээхээс илүүтэйгээр

нүдээ нээх үеийн давхрааны хэмжээг тааруулахад гол анхаарлаа хандуулбал тэгш хэмгүй байдлаас болж давтан хагалгаанд орох магадлалыг ихээхэн бууруулах боломжтой.

Анхны хагалгааг байгалийн наалдац эсвэл зүсэлттэй аргын аль нэгээр хийлгэсэн байхаас үл хамааран давтан хагалгааг зөвхөн зүсэлттэй аргаар хийх боломжтой юу?

Зайдас шиг (зузаан) давхраа хүртэл бүгд ижилхэн зайдас шиг давхраа байдаггүй.

Зарим хүн оёдолтой аргаар хагалгаанд орсны дараа зүгээр л шугам нь өндөр болсноос зайдас шиг хэлбэртэй болсон байхад,

зарим нь зүсэлттэй аргаар хагалгаанд орсны дараа тийм ч том шугам биш байсан ч,

бэхэлгээ нь маш гүн бөгөөд хүчтэй хийгдсэнээс болж зайдас шиг хэлбэртэй болсон байж болно.

Юуны өмнө, одоогийн хэлбэр яагаад ийм болсон шалтгааныг олж тогтоон, хагалгааны аргыг бодож үзэх хэрэгтэй.

Хэрэв анхны хагалгаа нь байгалийн наалдацтай арга байсан бол оёдлын утсыг авсны дараа дахин байгалийн наалдацтай аргаар шугамыг доошлуулах боломжтой байж болно.

Байгалийн наалдацтай аргаар давтан хагалгаа хийх боломжтой тохиолдол нь ямар тохиолдол вэ?

Өмнө нь хэлсэнчлэн анхны хагалгаа нь байгалийн наалдацтай арга байсан бөгөөд утсыг авах боломжтой бол,

өмнөх оёдлын утсыг авсны дараа дахин байгалийн наалдацтай аргаар шугамыг доошлуулах хагалгаа хийх боломжтой тохиолдлууд байдаг.

Гэвч аль хэдийн наалдац үүссэн тул оёдлын утсыг авсан ч үрчлээ (нугалаас) үүсэхээр бол зүсэлттэй аргаар хийх шаардлагатай тохиолдол ч гардаг тул,

одоогийн зовхины байдлыг сайтар шалгаж үзсэний үндсэн дээр шийдвэрлэх хэрэгтэй.

Зүсэлттэй аргаар хийлгэсэн тохиолдолд ч давтан хагалгааг байгалийн наалдацтай аргаар хийх боломжтой юу?

Энэ нь давхраа тодорхой хэмжээгээр тавигдсан тохиолдолд боломжтой байдаг бөгөөд

тавигдсан байдалтай байгаа үед зайдас шиг гэж төдийлөн нэрлэдэггүй.

Байгалийн наалдацтай аргаар давтан хагалгаа хийх боломжтой тохиолдол байсан бол эмч та өөрийн туршлагаасаа хуваалцана уу~

Тийм ээ, зүсэлттэй аргаар гурван ч удаа хагалгаанд орсон боловч байнга тавигдаад байсан 20 гаруй насны нэгэн эмэгтэй байсан юм.

Зовхины байдлыг нь харахад, өөрийнх нь зовхинд тохирохгүй хэт өндөр хэсэгт давтан хагалгаа хийлгэснээс үүссэн сорви харагдаж байсан.

Мөн нэг эмчдээ гурван удаа хагалгаанд орсон гэж хэлсэн.

Эмнэлгээ солиогүй байсан тул шаардлагагүйгээр арьс их хэмжээгээр авагдсан эсвэл өөх их хэмжээгээр авагдсан байдалтай биш байсан.

Энэ хүний хувьд өөрийнх нь зовхинд шугам үүсэхэд хялбар намхан давхраа гаргаж, оёдолтой аргаар дахин хагалгаа хийх боломжтой байсан.

Нүдний давтан хагалгаанууд дундаас шугам доошлуулах нь хамгийн хэцүү хагалгаа гэж ярьдаг, үүний шалтгаан нь юу вэ?

Учир нь өндөр давхрааг арилгахын сацуу намхан давхрааг шинээр үүсгэх шаардлагатай болдог.

Арьсыг зүсэж авах аргаар шугамыг доошлуулбал тийм ч хэцүү биш боловч, ихэвчлэн шугам нь хэт том болсон хүмүүсийн дунд

илүүдэл арьс байхгүйгээс болж 1мм ч зүсэж авахад хэцүү хүмүүс олон байдаг.

Тэгвэл өндөр давхрааны ормыг үлдээгээд түүний доор намхан давхрааг дахин үүсгэх шаардлагатай болдог бөгөөд

үүнийг цэвэрхэн хийх нь амаргүй байдаг тул тийм яриа гарсан болов уу.

Өнөөдөр олон хүмүүсийн санааг зовоодог давхрааны давтан хагалгаа, тэр дундаа давтан хагалгаанд орох болдог шалтгаануудын талаар ярилцлаа. Дараагийн дугаарт бидний нийтлэг хэлж заншсан “зайдас шиг нүд”-ний талаар дэлгэрэнгүй танилцах цагийг гаргах болно, та бүхэн сонирхон хүлээж байгаарай, өнөөдрийн бичлэгээ үүгээр өндөрлөе. Баярлалаа.

❤ Шуурхай зөвлөгөө авахыг хүсвэл?

Weverse гоо сайхны эмнэлэг Сөүл хот, Каннам-гү, Каннам-дэру 364, Миван барилга 5 давхар Энэхүү блогийн бүртгэл Энэ байршлын бусад нийтлэлүүд

Like